Буцах

10:34 AM
Сайхан сэтгэл ба үнэ цэнэ

Миний амьдардаг байрны 5 давхарт ганц бие нэгэн эмгэн амьдардаг юм. Нас дээр гарсан энэ эмээ 5 жилийн өмнө амьдралын түшиг тулгуур болсон ханиа алдсан. Тэрээр нэг охинтой байсан бөгөөд жилийн өмнө автын ослоор үхүүлэхэд амьдрал дэндүү хатуу юмдаа гэх бодол өөрийн эрхгүй төрж байсан юм. Гэтэл нэгэн өдөр би орцны үүдэнд зарлал байхыг олж харлаа "Хүмүүс минь надад туслаач би 1000 төгрөгөө алга болгочихлоо тэтгэвэр бага болохоор амьдралд минь төдийлөн хүрэхгүй юм. Олсон хүн 5 давхар 75 тоотот авчирч өгнө үү " гэсэн байв. Би зарлалыг уншсан даруйдаа хэтэвчнээсээ 1000 төгрөг аваад 5 давхар өөд өгсөн эмээгийн хаалгыг тогшиход эмээ хаалгаа нээж өгөв. Би түүнд Таны мөнгийг олчихлоо гэхэд Эмээ уйлан чи өнөөдөр ингэж ирж байгаа 10 дахь хүн нь боллоо. Баярлалаа охин минь. Доор байгаа зарлалыг хуулаад авчихаараа, Эмээ нь ямар ч мөнгө алга болгоогүй ээ бас тэр зарыг ч бичээгүй гэж нулимсаа арчина. Эмээ нь одоо үхэхэд харамсах зүйл алга гэж хэлээд инээмсэглэн орлоо.

нэмсэн: BaYaRaa


Only registered users can add comments.
[ Sign Up | Login ]